Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 9 дүгээр сарын 1
ХамгаалMN юу хийдэг вэ?
ХамгаалMN нь Windows-д байгаа Microsoft Defender-ийн төлөв, шалгалт, илрүүлэлтийн мэдээллийг Монгол хэлээр харуулж, компьютерийн нөөц ашиглалт болон аюулгүй цэвэрлэгээний боломжийг тайлбарладаг desktop программ юм. Өөрийн вирусын хөдөлгүүр агуулахгүй.
Төхөөрөмж дээр хадгалагдах мэдээлэл
Тохиргоо, үйлдлийн түүх, лицензийн гарын үсэгтэй token, startup өөрчлөлтийн сэргээх мэдээлэл болон cleanup backup нь зөвхөн тухайн компьютерийн local app-data хавтаст хадгалагдана. ХамгаалMN баримт бичиг, зураг, нууц үг, файлын агуулгыг сервер рүү илгээхгүй.
Лиценз ба төлбөрийн мэдээлэл
Trial эсвэл Pro эрх шалгах үед Windows MachineGuid болон тухайн хэрэглэгчийн SID-ээс нэг чиглэлтэй SHA-256 hash үүсгэж лицензийн сервер рүү илгээнэ. Эх MachineGuid, SID, хэрэглэгчийн нэрийг илгээхгүй. QPay худалдан авалтад санамсаргүй purchase ID, төлөв, дүн, QPay invoice ID болон нэг удаагийн activation code хадгалагдана. Карт, банкны нэвтрэх мэдээлэл ХамгаалMN-д ирэхгүй.
Гуравдагч үйлчилгээ
Вирусын хамгаалалтын мэдээллийг Microsoft Defender-ээс тухайн компьютер дээр уншина. Төлбөрийг QPay боловсруулна. Website болон лицензийн серверийн hosting үйлчилгээ аюулгүй ажиллагааны log-д IP хаяг зэрэг техникийн мэдээллийг түр боловсруулах боломжтой.
Хадгалалт ба хэрэглэгчийн эрх
Мэдээллийг лиценз ажиллуулах, төлбөр баталгаажуулах, залилангаас хамгаалах болон хууль, нягтлан бодох шаардлагад хэрэгтэй хугацаанд хадгална. Мэдээллээ шалгуулах, засуулах эсвэл хуульд зөвшөөрөгдөх хүрээнд устгуулах хүсэлтийг тусламжийн сувгаар гаргаж болно. Хувийн мэдээллийг зардаггүй.
Холбоо барих
Нууцлалтай холбоотой хүсэлтээ bennyetp@gmail.com хаяг эсвэл 99577732 дугаараар ирүүлнэ үү.